Охидоороо гангарсан САЙД & АВАРГА

Монгол бөхийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн, бөхчүүдээс анх удаа байнгын ажиллагаатай парламентад сонгогдсон дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тухай сонирхолтой 3 баримтыг хүргэж байна. 

1. Батлах хамгаалах яамны сайд Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ  Б.Баярмаа, Б.Бурмаа, Б.Сугармаа гэсэн гурван сайхан охинтой. Харин гэргийг нь Б.Болормаа гэдэг. Ингээд харахад эдний гэр бүл “Б” үсэгтэй салшгүй холбоотой ч юм шиг. 

2. Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МУИС-ийн хууль зүйн сургуульд докторантурт суралцаж, биеийн тамирын  эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж байжээ. 2003 онд УИХ-аар биеийн тамирын тухай хуулийн төслийг боловсруулахад биечлэн оролцсон. 

3.  Даян аварга Б.Бат-Эрдэнэ бол УИХ-ын гишүүд дундаасаа хамгийн олон малтай нь. Хамгийн олон хурдан удмын адуутай нь. Түүний нэр дээр 400 бод, 3100 бог, 20 хурдан удмын адуу байдаг. Эдгээр нь нийлээд 182 сая төгрөгөөр үнэлэгджээ. Гэхдээ  энэ бол нилээн хэдэн жилийн өмнөх мэдээлэл. Одоо малын тоо толгой нь өссөн бизээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • иргэн
    зүүн талыхан ээжийгээ баруун талыхан яг аав байна. Баруун талыхан тольнд харах болгондоо л ээж нээх сонин сонголт хийх юмаа гэж хэлдэг гэсэн.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • xf
    za hed deh avgaigiinh ni hed deh huuhdud ve
    2017 оны 08 сарын 04 | Хариулах
  • Soongo
    Бат-Эрдэнэ чинь хүүтэй билүү
    2017 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Даян аварга ч гэх шиг. Ядаж цолыг нь мэдчихээд хүний тухай бичээч
    2017 оны 07 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025