Салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан иргэдийн төлөөлөл энгэрээ мялаалгалаа

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс эх орныхоо хөгжилд хувь нэмэрээ оруулж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдэд төрийн одон медаль гардууллаа.

Тодруулбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор  

Хилийн цэргийн бэлтгэл хурандаа Чойдогийн Бурмааг шагнав. Ч.Бурмаагийн хувьд төрийн албанд тасралтгүй 30 гаруй жил ажилласан цэргийн гавьяаны одонт, онц хилчин, тэргүүний барилгачин билээ.  Тэрбээр хилийн цэргийн тэргүүний алба хаагч бөгөөд МУ-ын анхны эмэгтэй хурандаа юм. 

Мөн энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны иргэн, арьс ширний технологич Н.Алтанцэцэгт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулж өгөв.

Харин Алтангадас одонгоор

"Монполмент” ХХК-ийн тосон уурхайн техникийн мэргэжилтэн Дагвадоржийн Цолмоныг шагнаж урамшууллаа. Д.Цолмон нь 1997 оноос хойш “Монполмент” ХХК-ний техникийн мэргэжилтнээр 20 гаруй жил өндөр үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажилласан төдийгүй салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн юм. 

Түүнчлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны иргэн, Иргэний агаарын тээврийн газрын мэргэжилтэн Ш.Батсайханыг шагнав. Ийнхүү хөдөлмөрч ард иргэд нь шагналын хуртай дэлгэр наадам эхэллээ.

ӨНДӨР ТӨРИЙН ШАГНАЛ ӨРНӨХ ИРЭЭДҮЙГ ТАНЬ ҮРГЭЛЖ ГЭРЭЛТҮҮЛЭХ БОЛТУГАЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025