Бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусна

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх барилдана. Мөн хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд бүртгэл өнөөдөр 18.00 цагт өндөрлөнө.

Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхтэйгээ өөрийн биеэр бүртгүүлэх аж. Өнөөдөр амжиж бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг Монголын Үндэсний бөхийн холбооноос онцгойлон анхааруулж байна.

Бөхийн бүртгэл Монгол бөхийн өргөөнд болж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025