Хүй долоон худаг руу рейлбус үйлчилж эхэллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдрөөс рэйлбус Хүй долоон худаг руу наадамчин олонд үйлчилж эхэллээ. Энэ сарын 13-нийг дуустал рейлбус дээрх чиглэлд үйлчлэх аж.

Тодруулбал, Амгалангаас-Давааны буюу Хүй долоон худаг-Амгалангийн чиглэлд дараах батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм байна.

Насанд хүрэгчид 1000 төгрөгийн тасалбараар зорчих бол 12 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Баярын өдрүүдэд РА-2 төмөр замын автобус нь Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд иргэдэд үйлчлэхгүй юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025