Бусдын түрэмгийлэлд өртөж болзошгүй тул буйд зэлүүд газраар бүү яв

ХОНЬ - (3/21-4/19)
Аз сорих, бодлогогүй байхаас зайлсхий. Өдрийн энерги сөрөг байх тул буруутах, нэр хүндээ алдах магадлалтай. Бусдын тавих санал санаачлага, авах мэдээ мэдээлэлд хянуур хандвал алдахаас сэргийлж чадна.

ҮХЭР - (4/20-5/20)
Амаргүй өдөр. Биеийн хүчний хөдөлмөр эрхлэхэд тохиромжтой. Байр сууцаа засч тохижуулах, орон гэрээ цэвэрлэх, дархан мужааны үйлд сайн. Бусдыг анхаарч сонс, өөрөө аль болох бага ярь. Хол явахыг тэвч, чухал ажлаа хойшлуул. Олон хүнтэй харанхуй газар бүү яв.

ИХЭР - (5/21-6/21)
Энэ өдрийг гэр бүлдээ бүхэлд нь зориул. Хэрвээ та ханьтайгаа харьцаа тааруу байгаа бол буруу зөвөө олж, харилцан ойлголцохыг хичээ. Хамтдаа гэрээ илүү тухлаг болгоход санаа тавиарай.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Энергийн хувьд хүчтэй өдөр. Чухал ажлыг хойшлуулах нь зөв. Аян замд гарах, үнэтэй эд зүйл худалдаж авахыг цээрлэ. Хэрүүл маргаан дэгдээх, хэл ам хийх нь эзэндээ муу. Бусдад энэрэнгүй хандвал сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Дээд хүчинд хандан хүслээ шившвэл биелнэ.

АРСЛАН - (7/23-8/22)
Эвлэрэл нийцлийн бэлгэдэлт өдөр. Хэн нэгэнтэй муудалцсан бол эвлэрэх, харьцаа холбоогоо сэргээхэд сайн. Байшин барилгын ажлыг эхлүүлэх, барилгын суурь тавих, засвар засал хийх, нүүж суухад ээлтэй.

ОХИН - (8/23-9/22)
Өөртөө зориулах өдөр. Өдрийг гэр бүл, ойр дотны хүмүүсийн хүрээнд өнгөрөө. Эрүүл мэнд, гоо сайхандаа санаа тавь. Бусдын түрэмгийлэлд өртөж болзошгүй тул буйд зэлүүд газраар бүү яв.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Худал хуурмаг бүхэн ил тод болох өдөр. Эрч хүчээ дэмий үрэхээс зайлсхий, битгий их ядар. Хов жив ярих, хэл ам хийхээс, хоосон амлалт өгөхийг цээрлэ. Машин техниктэй болгоомжтой харьц. Үдшийг сэтгэлд нийцтэй хүнтэй өнгөрүүл.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Бусадтай харьцах харьцаанаас сэтгэлийн таашаал авна. Мөн ирээдүйгээ зөгнөн харах боломжтой байна. Хэрвээ та хүсэх юм бол янаг амрагийн харьцаагаа шинэ түвшинд гаргаж, илүү аз жаргалтай болно. Худалдаа наймаанд одтой байх тул зуучлалаас ашиг олно.

НУМ - (11/22-12/21)
Амьдралдаа бодитойгоор хандах өдөр. Таны хувьд санхүүгийн зөв төлөвлөлт, эрүүл хооллолт нэн чухал. Худалдан авалт хийхэд тохиромжтой өдөр. Хэрвээ та жингээ хасах эрмэлзэлтэй бол хэт их цадах, хэт их өлсөх нь сөрөг нөлөөтэйг анхаар.

МАТАР - (12/22-1/19)
Аялал жуулчлалаар явах, чухал ажил хэргийг шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Байгальтай харьцаж, эрүүл агаарт гарч, эрч хүчээ нөхөх нь зүйтэй. Галаар гэр орон, бие сэтгэлээ ариусга. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуучин хэрэггүй эд зүйлсээ хаяарай. Янаг амрагийн харьцаанд үүсээд буй үл ойлголцлыг арилгаж болно.

БУМБА - (1/20-2/18)
Хүчтэй энергитэй өдөр. Шийдвэр гаргахдаа бүгдийг урьдчилан тооцож үзээрэй. Бусдын зөвлөгөө, дэмжлэгийг ав. Үл хөдлөх хөрөнгийн наймаа, худалдаа арилжааны ажилд ээлтэй. Санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой.

ЗАГАС - (2/19-3/20)
Энэ өдрийг гэр бүлдээ бүхэлд нь зориул. Хэрвээ та ханьтайгаа харьцаа тааруу байгаа бол буруу зөвөө олж, харилцан ойлголцохыг хичээ. Хамтдаа гэрээ илүү тухлаг болгоход санаа тавиарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025