Ирэх сарын 6-нд Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал болно. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч, өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ирэх сарын 6-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан билээ.
Өмнө нь шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж, зургаадугаар сарын 12-ны өдөр болох хурал 11 хоногийн хугацаатайгаар хойшлогдоод байв.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт буруутган шүүх юм.
Сэтгэгдэл байхгүй байна