
Б.Хулангийн эгч тэрбээр бас ч үгүй өөрийн карьераараа танигдсан нэгэн. Бүсгүй ТВ5-ын хөтлөгч байсан Г.Ганбаяртай амьдралаа холбосон нь нэгэнт ил болсон. Тэд дунд насны сайхан хосуудын тоонд зүй ёсоор бичигдэж байгаа. Өмнөх амьдралаас охинтой бүсгүй 16 жилийн дараа жирэмслэхдээ ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой. Хамгийн гол нь ханийн халамж сайн байвал бүсгүй хүн хэд ч төрсөн гундахгүй. Г.Ганбаяр тун халамжтай залуу юм гээч. Хэдий тэдний нас тийм ч “армаанчиг” байх үе биш хэн хэн нь алдаж онож байсан ч гэсэн энэ удаад үнэхээр хайраа олсон бололтой. Сүйн бөгжнөөс эхлээд л сонирхуулах зүйл ихтэй хосууд тун удахгүй нижгэр хуримлаж магадгүй юм шүү.


Сэтгэгдэл (9)