Хэдхэн өдрийн өмнө Сөүл хотноо болсон “Luxury Brand Model Awards Fashion Week” Азийн загварын наадамд оролцсон оролцогчдынхоо тайзны арын амьдралыг үүрэлцэж явсан “БЯЦХАН МИСС” Олон улсын байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг бяцхан миссүүдийнхээ тэсвэр тэвчээр, авъяас чадлаар бахархаж байгааг нуусангүй.
Дэлхийн 20 гаруй орны 100 орчим төлөөлөгчид оролцсон Азийн загварын наадмын үеэр оролцож буй загвар өмсөгчдийг бяцхан юм, жаахан хүүхэд гэдгээр хэмжихгүй, дэлхийн нэртэй брэндийг хэрхэн сурталчилж чадаж байгаа эсэх, өөрийгөө хэрхэн таниулж байгаа болон дадлага туршлага, алхаа гишгээ гээд мэргэжлийн талаас шүүсэн нь үнэхээр шударга, нэр хүндтэй фестиваль гэдгийг нь тодорхойлж чаджээ.
Тэр ч бүү хэл бяцхан моделууд наадмын урьдчилсан бэлтгэлийн үеэр яг насанд хүрсэн хүмүүстэй ижил өглөө 6-аас шөнийн 11 цаг хүртэл загварын тайзнаа алхаж гишгэн сургуулилт хийхээс гадна хэлээ зүгшрүүлэх ярианы дадлагаа хэдэн цагийн турш бэлтгэж өөрсдийн бие махбодиос ч ахадсан ачаалал үүрч зарим нэг нь нулимс дуслуулж байсныг ч дурдахад илүүдэхгүй бизээ.
Мөн уг наадмын үеэр Ази битгий хэл дэлхийд нэр алдраа дуурсгасан загвар өмсөгчид л үйлчлүүлдэг гоо сайхан, үсчний салонуудад бяцхан миссүүдийн нүүр будалт, үс гэзгийг тусгайлан бэлтгэсэн багынхан засал хийж байсан нь уг наадмын цар хүрээ ямархуу болохыг тодорхойлж чаджээ.
Сэтгэгдэл байхгүй байна