Гэр бүлээрээ хөнөөгдсөн хэргийг УМБГ-т шилжүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн тавдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан.

Тодруулбал, 40 настай Б нь согтуурсан үедээ бага насны гурван хүүхдээ эхнэрийн хамт хөнөөж, өөрийгөө егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарсан. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байсан бөгөөд гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн таамгийг ч мөн дэвшүүлсэн.

Гэхдээ одоо энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газар/УТБГ/-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025