Цагтаа цалгиаж, цалингаа буухаар наргиж явлаа гэдэг шиг “Эко” С.Нямдаваагийн эрин үе гэж байлаа. Нийслэлд нэр нөлөө бүхий ах нарынхаа дэмжлэг түлхээсээр хотын хамгийн ашигтай байрлалд байшин олныг барьж, бизнесээ баавартай эхлүүлж, болоогүй мисс бүсгүйчүүдтэй нэр холбогдож дараахан нь “Алтан тариа”-н П.Цэнгүүний ууган охин Ц.Юнатай нижгэр хурим хийж, намба сууж, буурь заалаа гэх мэтээр энэ эрийн залуу насны үүх түүх, роман тууж хэвлэлийн хуудсуудыг дүүргэж явлаа. Харамсалтай нь хоёрын хоёр охинтой болсон хойноо Ф.Юнагаасаа өрх тусгаарлаад хэдийнээ 2 жилийг ардаа үджээ. Мэдээж идэр залуу насны эр хүн болсон хойно юу гэж зүгээр байхав, загвар өмсөгч Б.Буджаргалтай амраг сэтгэлийн харилцаатай болоод удаж байгаа аж. Хамгийн сүүлд Сингапурын “Carrie models” агентлагт загвар өмсөж байгаа гэсэн мэдээтэй Б.Буджаргал нас үс хэлэлцвэл ноён Экогийн өмнөх загвар өмсөгч амрагуудаас арай залуухан нь юм уу даа.
Ер нь мань эрийн вкус модель бүсгүйчүүд хавьд л эргэлддэг юм шиг байгаа юм. Азийн хатан хаан Г.Оюунгэрэл, алтны магнат Ц.Мянганбаярын ээлжит нэгэн гэргий О.Пүрэвдулам хоёртой лав бишгүй хугацаанд романс хэлхэж байсан түүхтэй. Сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг, хувцас өмсдөг хүүхнүүдийг шохоорхон таашаадаг характер нь арилаагүй яваа нь ийн батлагдаж байна. Эхнэр хүүхний хажуугаар тэрээр бизнестээ ч update хийж, шинэ салбарт хөл тавьсан байна. Тэрээр алдарт Bentley-г Монголын баячуудад “шахах” шинэ бизнестээ ханцуй шамлан, хамаг ухаанаа зарж байгаа аж.


Сэтгэгдэл (14)