С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай эхэллээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал Улсын Дээд шүүхэд өглөөний 09:00 цагт хаалттай эхэллээ. Одоогоор шүүх бүрэлдэхүүн сэтгүүлчдийг оролцуулах эсэх асуудлыг хэлэлцээгүй байгаа учир хэвлэл мэдээллийнхнийг хуралд оролцуулах эсэх нь тодорхойгүй байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, хяналтын шатны шүүх хурал хойшилж магадгүй гэх ба шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг яллагдагч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнд хүргүүлээд байгаа аж. Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн таван шүүгчээс бүрдэж байгаа ба хуралд яллагдагчийн өмгөөлөгч нар оролцож байна. Харин яллагдагч нарыг уг хуралд оролцуулах шаардлагагүй гэж Үндсэн хуулийн цэцээс үзсэн байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025