ХОНЬ - (3/21-4/19)
Аливаа бүхний жинхэнэ мөн чанар тодорно. Шударга үнэнийг хүнд хувь тавилан бэлгээ барина. Энэ нь албан тушаал ахих, шагнал урамшуулал авах, сэтгэлд нийцтэй хүнтэй учрах, орлого ашиг олох гээд амьдралын аль ч хүрээг хамарч мэднэ.
ҮХЭР - (4/20-5/20)
Ямар ч ажилд тууштай байвал амжилтанд хүрнэ. Хэт их унтвал бие сулбайна. Аян замд гарах, бичиг баримтанд гарын үсэг зурах, эрдэм номд шамдан суралцахад ээлтэй. Дотоод мөн чанарын тусгалыг орчноосоо харна.
ИХЭР - (5/21-6/21)
Зоримог алхам хийхээс зайлсхийх өдөр. Идэвхитэй үйл ажиллагаа үр дүнтэй биш. Өдрийн эхний хагаст өөрийн боломж чадварт хайнга хандсанаас алдах магадлал буй. Үдээс хойш шинэ мэдээ дуулна. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ үдшийг өнгөрөөхөд ээлтэй сайн.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хөрөнгө мөнгөө өсгөх, санхүүгийн асуудлаа шийдэхэд ээлтэй. Худалдаа арилжаа хийх, шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Орон гэртээ зочин хүлээж авч, бусдыг баярлуул. Өглөг буян хийвээс хөрөнгө мөнгө өснө.
АРСЛАН - (7/23-8/22)
Амьдралд эрүүл саруул ухаанаар ханддаг, хариуцлага хүлээхээс айдаггүй хүмүүсийн хувьд сайн өдөр. Бусдын тавьж байгаа саналыг хүлээж авахын өмнө буруу зөвийг нь сайтар нягталж үзээрэй. Мөнгө зээлдэх, зээлдүүлэхэд муу. Бүхэл өдрийн иурш гадны сөрөг нөлөөнд автахаас сэрэмжилж яв.
ОХИН - (8/23-9/22)
Зохицол нийцлийн өдөр. Ямар ч асуудалд эв эеийг хичээ. Ажил төрөл төлөвлөсний дагуу бүтэхгүй байж мэднэ. Тэгвэл нөхцөл байдалд тохируулан ажилла. Амрагийн харьцаанд эв эеийг хичээ. Сэтгэлээ уудлалцахад сайн.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Үзэл бодлоо солилцох, мэдээлэл авахад сайн. Ямар ч зүйлийг сонссон эергээр хүлээн авч, саад бартааг нь олж харахгүй. Тиймээс шийдвэр гаргахдаа хянуур бай. Этгээд хачин хүмүүстэй харьцахаас зайлсхийх хэрэггүй. Иймэрхүү харьцаа нь таны цар хүрээг тэлж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгоно.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өнөөдөр холын аянд гарахад, худалдаа арилжаа хийхэд, мөн мэдлэг туршлагаа солилцох, бусадтай ажил хэргээ зөвлөхөд сайн. Усны эмчилгээний чанар нэмэгдэх тул усан эмчилгээг шүт.
НУМ - (11/22-12/21)
Аливааг шинээр хийж эхлэхэд таагүй боловч хуучин хийж байснаа дуусгах, дүгнэхэд сайн өдөр. Мөргөл бясалгал үйлдэх, мацаг барих нь бие сэтгэлээ ариусгахад туслана. Харанхуй зэлүүд газраар бүү яв, мөн бусдын нөлөөгөөр хэл аманд орооцолдохоос зайлсхий.
МАТАР - (12/22-1/19)
Идэвхи санаачлагатай ажиллах нь амжилтад хөтлөнө. Бүтээлч үйл ажиллагаа бүх талаараа үр дүнтэй. Хэрвээ та ажлаа өөрчлөхийг, эсвэл шинэ ажилд орохыг хүсч байсан бол өнөөдөр тохиромжтой. Уран бүтээлчдийн онгод орж, бүтээл туурвил арвинтай байна. Шинжлэх ухааны судалгаанд шинэ арга барил, санаа оноог нэвтрүүлнэ.
БУМБА - (1/20-2/18)
Санаачлагатай хүнд таатай өдөр. Хэрэв та хүсэх юм бол хамт олныхоо чухал асуудлыг шийдээд зогсохгүй өөрийн чадлыг бусдад харуулна. Таны зарим үйлдэл өөрийн гэсэн байр сууриа эзлэхийн төлөө байна. Сайтар амарч, энергээ нөхөөрэй.
ЗАГАС - (2/19-3/20)
Зөн хурцдан, оюуны чадавхи нэмэгдэнэ. Ажигч гярхай байж чадвал олон зүйлийн учрыг олно. Гэхдээ дэмий зүйлд хошуу дүрэхийн хэрэггүй. Ирээдүйн ажил амьдралаа төлөвлөх, өнгөрснийг цэгнэж дүгнэх, бүгдийг шинэлэг өнцгөөс харахыг шаардаж байна. Аян замд гарахад сайн.
Сэтгэгдэл байхгүй байна