”Говь” ХК-ийн үйлдвэрт хэчнээн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байна
2017/06/15

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрт  гал гарсан харамсалтай хэрэг гарлаа. Онцгой байдлын 13 ангийн 150 гаруй албан хаагч шуурхай ажилласны дүнд үүрээр 05.00 цагийн орчим галын тархалтыг бүрэн зогсоосон байна.

Галын дуудлага анх Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр оройн 20.46 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 150 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллаж байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчилжээ. 

Одоогоор гал юунаас болж гарсаныг тодруулахаар ажиллаж байна. Мөн хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа юм. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин