Лондонд 24 давхар барилга шатаж байна


Өнгөрсөн сард Английн Манчестер хотод болсон халдлага, Вестменстрийн гүүрэн дээр болсон террорист үйл ажиллагаа зэрэг олныг цочроосон аймшигт хэргүүд мартагдаагүй байтал Лондонд дахин нэг аймшигт үйл явдал боллоо. Лондон хотын Кенсингтон дүүрэгт байрлах Гренфелл цамхагт гал гарчээ. Галыг унтраахаар 200 гаруй гал унтраах ангийн гал сөнөөгчид ажиллаж байгаа юм байна.

Энэхүү цамхаг нь 24 давхар өндөр бөгөөд 120 –н айлын амьдардаг орон сууц байжээ. Одоогийн байдлаар 30 гаруй хүн эмнэлгийн тусламж аваад байгаа бөгөөд бэртэл гэмтлийн талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Үйл явдлыг нүдээр харсан хүмүүсийн ярьж байгаагаар байшин шатаж байх үед дотор нь олон тооны хүмүүс байсан бөгөөд цонхоороо аврал эрэн орилолдож байжээ.

Цагдаагийн ажилчид орон сууцнаас иргэдийг гаргах ажиллагааг явуулж байгаа гэнэ. Гал сөнөөгчид 10 –аас дээш давхрууд руу ус цацаж чадахгүй байгаа бөгөөд цамхгийн дээд давхрууд илүү хүчтэй шатаж байна гэжээ.

4-р сувгийн хөтлөгч Жорж Кларк: “Би бүхэлдээ үнсэнд хучигдчихсан байна. Байдал ийм л хүнд байна. Би 100 гаруй метрийн зайтай байгаа хэрнэ л үнс болчихсон байна шүү дээ. Үнэхээр зүрх эмтэрмээр үйл явдал болж байна. Би дээд давхруудын цонхоор хүмүүс гар чийдэнгийн гэрэл анивчуулж аврал эрж байхыг харсан. Тэд гарч чадахгүй байна шүү дээ” гэж ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025