Гадаадын иргэнд 70 сая төгрөгөө залилуулж
2017/06/14

Сүүлийн үед гадаадын иргэд монголчуудыг залилах хэрэг гарсаар байна. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст нэгэн иргэний гомдлыг шалгаж байна. Тэрбээр гадаадын иргэний дансанд 70 сая төгрөгөө шилжүүлээд алдчихжээ.

“Бага хүүтэй, хямд байр зарна” гэсэн зарын дагуу гадаадын иргэнтэй цахим сүлжээгээр холбогдож танилцаад мөнгөө өгөөд алдсан гэж мэдүүлжээ. Тэгвэл энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч сэжигтэн этгээд ямар улсын иргэн болох нь тодорхойгүй байгаа гэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин