”Хилэм” нууранд 2 хүүхэд живж амиа алджээ

БЗД-ийн 11-р хороо “...” амралтын газрын орчим хүн усанд живсэн байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, СХД-ийн 24-р хороонд суух 22 настай эрэгтэй Ж голд живж  нас барсан байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. 

Мөн ХУД-ийн 13-р хороо “Карьерийн нууранд 2 хүүхэд живж нас барсан байна” гэсэн мэдээллийг 06-р сарын 12-нд авч шалгахад,  БЗД-ийн 17 хороонд суух 15 настай эрэгтэй  Т, 10 настай эрэгтэй Х   “Хилэм” нэртэй нууранд живж нас барсан хэргийг ХУДЦХ-2 шалгаж байна. 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025