Бие биенээсээ хайраа бүү харамла

Хэн нэгэн таны сэтгэлийг шархлуулахад хариугаа авах гэж хичээвэл зовлонг улам нэмэх болно. Улам их ээтрээтэй удаан үргэлжилсэн тэмцэл болно. Харамсалтай нь энэ тэмцэл удах тусам улам "үмхийрдэг" бөгөөд ялагч гэж байдаггүй. 

Тиймээс хариугаа авах гэж хичээхийн оронд өөрийгөө тайвшруулаад сэтгэл зүрхнийхээ гүнээс энэрэл нигсүүслийг эрж, тэр хүнийг ойлгох гэж хичээвэл таныг шархлуулж гомдоосон тэр хүн ч гэсэн өөрөө шархалж байгаа гэдгээ ойлгох болно. Үүнийг хийж чадснаар та өөртөө маш том ялалт авч ирэх болно.

Тохиолдож буй үйл явдлаас болж хүний сэтгэл зовж шаналдаг юм биш. Харин тухайн үйл явдалд хандаж буй хандлагаас бүх зүйл шалтгаалдаг. Үнэн хэрэгтээ хорвоо биднийг цухалдуулж байгаа юм биш, сэтгэл маань л биднийг цухалдуулж байгаа хэрэг. Хичнээн хэцүү зүйл тохиолдож, бэрхшээлтэй байлаа ч босож зогсохыг хичээ, тасралтгүйгээр өөдөө тэмүүл. Өөрийгөө хөгжүүлж, бусдаас биш өөрөөсөө шалтгаалж амьдарч сурах хэрэгтэй.

Хүний амьдралд ганцаараа мэт сэтгэгдэл төрөх, найз нөхөд тэрч бүү хэл гэр бүлийнхэн нүүр буруулах үед хамгийн хүнд үе байдаг. Хэдийгээр хүн өөрөө буруутай байсан ч гэсэн хүний сэтгэл гэдэг дандаа хайр, өршөөл, энэрэлийг хүсэж байдаг. "Чиний буруу байсан, чамаас л болсон" гээд хайртай хүмүүстээ "хаягдсан" хүмүүс олон байдаг. Тэд нэг хэсэгтээ хатуу хөтүү үгийг сонсож, хайрч хадарсан үйлдлүүдийг харж, өөрийгөө улам дордуулах нь олонтаа тохиолддог. Цөөн хэд нь л яаж ийгээд хатуу хайрууг сөрж, дахин амьдрахаар босож чаддаг. Тиймээс буруу зүйл хийсэн байлаа ч хайртай хүмүүсээ хайрлах, өршөөх сэтгэлтэй байх юмсан. Алдаа хийдэггүй хүн гэж энэ хорвоод нэгээхэн ч үгүй гэдгийг санаж яваасай. Өөрсдөө алдаа хийдэггүй мэт, өөрсдөө буруу зөрүү үйлдэл гаргадаггүй мэт ганц нэг буруутсныгаа "хазаж, хайрч, өшиглөхөө" больцгооё. Нинжин сэтгэл, хайр байсан газар бидний хайгаад, эрээд, сураад яваад байгаа "АЗ ЖАРГАЛ" оршин байдаг.

Амьдралд олон саад тотгор тохиолддог. Гагцхүү боломж болгож давж гарах уу, бэрхшээл болгож сөгдөж унах уу гэдэг нь бидний зориг тэвчээр, сэтгэлийн хат, хувь хүний хөгжил, чадамжаас шалгаалдаг. Хүн бүр бас хийж чадаад байдаггүй. Яг үнэндээ асуудал, бэрхшээлийг боломж болгон ашиглах тийм ч амархан байдаггүй. Гэхдээ хүн хүсэх юм бол хийж чаддаг. Өөртөө байгаа бүх хүч чадлаа ашиглах хэрэгтэй. Бууж өгч болохгүй. Нэг л мэдэхэд даваад гарсан байдаг юм шүү. Хүслээс хүч гардаг гэдгийг үргэлж санаж яваарай.

М.Алтанцэцэг 
Хувь хүний хөгжлийн институтын захирал, Сэтгэл судлаач 
Холбоо барих: 95101405, agaanaa1@gmail.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    bi yag l odoo amidraliin iim hetsuu uye deer yavj baina daa. yaj iij baigaad asuudluudaa shiidverleed, davaad garahiig l bodoj baina. zarimdaa ch buur buuj ogood haashaa ch hamaagui guichihmeer baih yum. guij ochih yostoi gazar oron mini daanch hol yum daa. nutag mini daanch hol b aina daa
    2017 оны 06 сарын 13 | Хариулах
  • Уулзалт
    Сайн байна уу. Энэ үгүүд тань надад маш их таалагдлаа. Хамтран Зүтгэх хэрэгтэй юм байна.
    2017 оны 06 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025