Ойрын өдрүүдэд ерөнхийлөгчийн сонгуулиас илүү дуулиан дагуулж буй мэдээлэл бол “Сохо Мебель”-ийн захирлын туслах амиа алдсан хэрэг. Дөнгөж хорь гаруйхан настай охин ажлын байрны бэлгийн дарамтанд орох шахсанаасаа болж өөрийгөө егүүтгэнэ гэдэг олны эргэлзээг төрүүлж буй. Хэрэг явдал шалгагдаж байх хооронд Б.Жадамба гэх залуугийн талаар мэдээллүүд цацагдаж буй. Тэгвэл бид та бүхэнд түүний хувийн амьдралын зах зухыг танилцуулж байна.

Уг нь хувь амьдрал дээр загварын тайзнаа гунхаж явсан модель бүсгүйг гэргийгээ болгож авсан зайтай эр. Хосууд дундаасаа хоёр хүүтэй, үлгэрийн юм шиг л романтик аж. Хэдийгээр “гүүглд мөргүй” ч цагтаа бол загварын тайзнаа гунхаж явсан модель Монголмааг үеийнхэн нь андахгүй. Моделийн карьертаа төдий л амжилт үзүүлээгүй ч хувийн амьдралын тухайд бол ёстой “тул загас барьсан” адтай бүсгүй.
Баян бөгөөд карьерист нөхөртэй болсон нэгнээ манай загварынхан “тул загас барьсан” гэдэг юм гэнэ лээ. Б.Жадамба Мишээл экспогийн тэнд томоос том, өндрөөс өндөр байшинтай тавилгын их дэлгүүрийн эзэн гээд бодохоор ямархан хэмжээний тул гэдэг нь ойлгомжтой биз дээ.

Мөнгөлөг, хөрөнгөлөг эрчүүдийн хайр дурлал, романс чамин тансаг байхыг ч хэлэх үү, хоёр хүү төрүүлж өгсөн гэргийгээ эрхлүүлэх шиг болдог гэдэг. Гэрийн үйлчлэгч гэхэд хоёр байх жишээний, нэг нь хүүхэд асарч хамгаална, нөгөө нь гэр орон цэвэрлэж, хоол хийнэ. Гэргий бол гоё машин унаж, үнэтэй бэлэг авч, оронд нь хүүхэд л төрүүлж өгнө. Мөн ч гоё амьдрал. Баргийн хүнд олддог ч хувь төөрөг биш. Хосууд ч гайхалтай романсалж чадаж байна.
Гэхдээ сүүлгүй амьдрал, сүүдэргүй хорвоо гэж юу байдаг юм гэдэгчлэн хосуудын хооронд өнгөрсөн жил хар үнэг гүйсэн. Топ модель С.Ариунбилэг рүү Б.Жадамба уулзъя учиръя гэж мессэж бичсэнийг бүсгүй олон нийтэд дэлгэж хөөрхөн шуугиан тариад авсан. Тэглээ гээд хоёрын хоёр хүүхэдтэй хосууд сална ч гэж юу байхав.
Тэр дуулиан өнгөрсөн жил гарсан бол энэ жил яг ойн дээрээ дахин нэг дуулиант хэрэг явдал дэгдлээ. Баян чинээлэг хүнтэй сууж чинээлэг амьдрахын хирээр саар асуудлыг нь тэсэж тэвчих гэдэг эмэгтэй хүний хувьд амаргүй даваа. Гэсэн ч ямбыг нь эдэлсэн бол ялыг нь хүртэх л хорвоо. Амьдрал аа гэж ...


Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (72)