Орбит, Толгойт чиглэлийн замыг 10 хоног хаахаар болжээ

Орбит, Толгойтын замын хучилтын ажил хийхтэй холбоотой тус замыг хаах талаар Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар, Нийтийн Тээврийн Газрын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ХУЧИЛТЫН АЖИЛ ХИЙХИЙН ТУЛД ЗАМЫГ ЗАЙЛШГҮЙ ХААХ ШААРДЛАГА ГАРДАГ

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хяналтын мэргэжилтэн Ч.Батсайхан "Нийслэлийн авто замын үйлчилгээний газраас хэрэгжүүлж байгаа Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн уулзвар хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжинд хучилтын ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

Хучилтын ажил хийхийн тулд замыг зайлшгүй хаах шаардлага гардаг.

Хугацаа: Тиймээс 2017 оны зургаадугаар сарын 10-аас зургаадугаар сарын 21-ний хооронд Далангийн замын уулзвараас бага Нарангийн замын уулзвар хүртэлх замыг 10 хоногийн хугацаанд хаахаар болсон.

Энэ хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтын зохион байгуулалтын ажилд ЗЦГ, Нийслэлийн Тээврийн Газар хамтран ажиллаж байна" гэлээ. 

 НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗУРГААН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН

Нийслэлийн Тээврийн Газрын тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн судалгаа шинжилгээний мэргэжилтэн Ш.Оюумаа "Зам засварын ажилтай холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлд өөрчлөлт орсон.

Ч6-Толгойт-Нарны зам-Ботаник чиглэлд 18 тээврийн хэрэгсэл хуучин үйлчвэрчний эвлэлийн гудамжаар ордог байсныг болиулаад урдаа Москвагийн гудамжаар ороод Толгойтын эцэс дээр ирүүлэхээр төлөвлөлт хийсэн байгаа.

Ч16-Баруун салаа- Далангийн зам-10-р хороолол чиглэлд найман тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байсан. 

Эдгээр нийтийн тээврийн хэрэгслийг Далангийн замаар ордог байсныг болиулаад Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ороод, чигээрээ Баянхошуугаар дайрч Баруун салаа орохоор төлөвлөсөн" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025