Хятад улс цагаан зураас дагаж явдаг ухаалаг автобус зохион бүтээжээ

Жил гаруйхны өмнө хятад улс “Elevated bus” нэртэй автомашин доогуураа гаргадаг автобус үйлдвэрлэж олны анхаарлыг татаад байсан. Тэгвэл саяхан мөн тэд дэлхийн анхны төмөр зам дээгүүр явдаггүй харин замын цагаан зураас дагаж явдаг ухаалаг автобусаа олонд танилцуулсан байна. Тэд энэхүү автобусаа ART (Autonomous Rail Rapid Transit) гэж нэрлэжээ. ART автобус нь бүхэлдээ цахилгаанаар ажиллах бөгөөд бүрэн цэнэгтэй үедээ 40 километр зам туулах хүчин чадалтай юм байна. ART нь замын голын цагаан шугам дагаж явах хэдий ч тусгайлан суурилуулсан мэдрэгчүүдийн тусламжтай компьютер дээр хиймэл төмөр зам үүсгэж түүнийгээ дагаж явах бөгөөд ингэснээр цагаан зураас тасалдсан болон ямар нэг бэрхшээл тулгарахад саадгүй явах зориулалттай гэнэ.

ART автобусны туршилтын загвар гурван бүхээгээс бүрдэх бөгөөд 300 орчим хүн тээвэрлэх боломжтой юм байна. ART –ыг үйлдвэрлэсэн компани хэлэхдээ энэхүү автобус нь метро, трам зэрэг өндөр өртөгтэй төмөр зам барих боломжгүй газар, хотуудад зориулагдсан гэнэ. Тодруулбал нэг километр метроны зам тавихад ойролцоогоор 100 гаруй сая ам.доллар зарцуулагддаг бол ART автобусыг хоёр сая ам.доллараар бүтээдэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025