“Өмгөөлөгч” хүнийг анх удаа шилдэг татвар төлөгчөөр тодрууллаа

“Төр оршихуй дор татвар, Татвар буй дор төр оршимой” хэмээх үгийг бүрэн ухамсарлаж үүргээ биелүүлдэг хүмүүсийн эгнээг хуульчид тэргүүлж эхэлжээ. Ёс зүйт иргэний үүргээ биелүүлсэн Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаярыг “Нийслэлийн шилдэг татвар төлөгч” -өөр тодруулжээ. “Шилдэг татвар төлөгч”-дийг шалгаруулахдаа гаалийн харилцаанд орсон байдал тухайн Гааль, татварын албаны хэмжээнд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн, тайлангаа үнэн зөв алдаагүй гаргаж хуулийн хугацаандаа татвараа төлсөн, татварын өр төлбөрийн хэмжээ нь татвар төлөгчийн төсөвт оруулсан орлогын 5%-иас хэтрэхгүй байх зэрэг шалгуурыг баримталдаг аж. Өдгөө Монголын хуульчдийн холбоонд бүртгэлтэй 5000 орчим хуульч байдаг ч өмнө нь шилдэг  татвар төлөгчөөр шагнагдсан түүхгүй юм байна. Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал энэ үеэр улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед иргэн бүр улсдаа оруулж байгаа өндөр хувь нэмэрбол татвар юм гэж цохон хэлжээ.  Гааль татварын байгууллагын хамтарсан энэхүү нэгдсэн өдөрлөгөөр холбогдох албаныхан нийслэлийн 8 дүүргээс шилдэг татвар төлөгчийг мөн шагналаа. Эдгээрийн дунд Чингэлтэй дүүргээс реппер Жи буюу Т.МөнхЭрдэнэ шилдэг татвар төлөгчөөр шагнагдаж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Batbayr gedeg nuhur chin hen bilee.solongos seriald toglodog biluu getel hevlel medeelleer garhiin.uneheer umguulugch yum uu jujigchin yumuu
    2017 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Өмгөөлөгч М.Одонхүү, Т.Баярсайхан нарын дараа Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр өмгөөлөгч Г.Батбаяр шагнуулжээ. Ажлын амжилт хүсье.
    2017 оны 06 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025