Энэ сарын 05-ны өдөр дөнгөж хорь гарч яваа охин Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 22 давхар барилгын цонхоор унаж амь насаа алдсан гэх харамсалтай мэдээлэл нийгмийг цочролд оруулаад байна. Уг хэргийг гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэх хүмүүс их байгаа бөгөөд одоогоор хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн энэхүү хэрэгт нэр холбогдоод буй “СОХО МЕБЕЛЬ” ХХК-ийн захирлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. Тодруулбал, талийгаач амиа алдахаас өмнө “СОХО МЕБЕЛЬ”-ийн захиралд зодуулж, хүчирхийлэлд өртөж цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд байжээ.
Юутай ч хэргийн талаар эргэн мэдээлнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна