Дээрэмдэх гэмт хэрэг илрүүлсэн алба хаагчдыг шагнажээ

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “32 автобусны буудал дээр манай хүүхэд бусдад дээрэмдүүлсэн байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаархэлтсийн алба хаагчид шуурхай очиж 12 дугаар хороонд оршин суух Г, Т, Э нарын гар утас, өмсөж явсан гутлыг Баянзүрх дүүрэгт оршин суух О, Т нар бүлэглэн дээрэмдсэнийг эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ц.Баатарболд, олон нийтийн цагдаа Г.Гомбодорж нарыг Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025