“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогчдын нэр, зүсийг хүмүүс аль хэдийнэ хоолтойгоо холиод идчихсэн. Үзэгчид байтугай үе үеийн шилдгүүд өөрсдөө сураггүй алга болсон шахуу байхад өөр арга байна уу? Шоу асар сайн ч манайхан угийн шинэ юмыг сонирхоод л мартдаг гэмтэй. Гэхдээ шоунаас ганц л зүйл олны сэтгэлд тод үлдсэн нь хийлч Дээгий, түүний ааш аяг.
Хоёр жил дараалан шүүгч хийхдээ хоёр залууд лагерь хамт явах хүсэлт тавьснаар нөгөө хоёр нь ч од болсон гэж байгаа. Түүний сэтгэлийг булаасан тэнгэрийн хунтайж Ч.Цэнгүүн охидын дунд эрэлттэй бараа байсаар удсан. Тэгвэл Дээгий тэр хоёрыг гэрлүүлэхийг мөрөөдөж зураг эвлүүлж суусан хүмүүс нус нулимстайгаа холилдсон үйл явдал болсон. Модель С.Төгс хэмээх бүсгүйтэй залуу үерхэж байгаа. Хаа ч бие биенийхээ зургийг дарж “романчиглах” болсон хоёр олны нүдэнд содон тусах.

Урд нь амьдрал зохиож байсан ганц бие ээж бүсгүйтэй дотноссон Ч.Цэнгүүн рейтинг нь бас ч савлачихгүй явж байна. Тайландад ажиллах санал хүртэл ирээд л тачигнуулж байсан хархүү эцэст нь эх орондоо өөрийн бүжгийн клубээ нээж нутаг нэгт бүсгүйтэйгээ үерхэн ямартай ч стандартаа хадгаллаа. Түүнийг Тайланд явж гей ч юм уу хүйсээ солиулчих вий гэж санаа зовж байсан хүмүүс тайвшраа биз.

Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (19)