“Үнэн ба зөв нам”-ыг улсын бүртгэлд бүртгэв

Улсын Дээд шүүх 2017 оны 6дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэлээ.
Тус намын мөрийн хөтөлбөр болон дүрэм,нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл  нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Улсын Дээд шүүх үзжээ.

Улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь нам нь  улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Шинээр бүртгүүлсэн намд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025