
“Монголын үзэсгэлэнт Сарангуа намайг төрүүлсэн ижий ...” гээд л тансаг яруу шүлгийн мөрт одоогийнх шиг сошиал медиа хөгжөөгүй үед хүүгийн сэтгэлээс урган гарсан юм шүү. Ээж хүн тийм л үзэсгэлэнтэй гоо сайхны туйл. Бид та бүхэнд үзэсгэлэнт сайхан ээжүүд, юу юунаас илүү карьер, нийгмийн байр суурь нь ч үзэсгэлэнтэй байлдан дагуулал болж байгаа бүсгүйчүүдийн гоё агшныг хүргэж байна. Ажил хэрэгч бүсгүйчүүд мэргэжлийн загвар өмсөгчөөс дутахгүй гарсан байгаа биз? Хамгийн гол нь тэд шуудай углаад алхсан ч сайхан харагддаг хориод настнууд биш. Эмэгтэй хүний хувьд хэрхэн амьдарснаараа харагддаг насан дээрээ явна.
Б.Сувд захирлын зангараг

“Монгол костьюмс” төвийн үйл ажиллагааны сайн сайхан, үүх түүхийг бичвэл цаг цаас багадана. Харин энэ хатагтай бол тус төвийн захирал. “Тавь гарч яваа хүн шүү дээ ...” гэж хүмүүс уулга алдан зургийг нь шэйрлэж, лайкаар бороо оруулж байв. Загвар өмсөгчидтэй ойр ажилладаг хүн гэдэг утгаараа биш угийн өөртөө анхаардаг орчин цагийн фэшниста ээж, эмээ байна даа.


С.Оюуны улс төрч болоогүй бол ...

С.Оюун бол улс төрийн хүрээний аятайхан бүсгүйчүүд дундаа дээгүүрт бичигдэх хүн. Хэт хурц будалт хийхгүй байсан ч угийн хөөрхөн гэчихэд хэтрүүлэг болохгүй. Харин энэ бол түүний хамгийн хамгийн будагтай, өөрийгөө эвдсэн агшин. Маш содон цочирдом гэнэтийн шийдэл. Магадгүй залуудаа моделийн карьер хөөсөн бол юу ч болоо билээ.


Ц.Оюунгэрэлийн дэггүйтэл

Ном бичиж суудаг даруухан хувцаслалттай энэ бүсгүй ингэж дэггүйтэнэ гэдэг сонирхолтой байлгүй яах вэ. Будаж шунхдаж стильдээд байдаггүй л болохоос аятайхан бүсгүй байж гэж хүмүүс шүүрс алдаж байв. Улс төрийн карьераа түр зогсоосны дараа ёстой хийж үзье гэснээ л хийсэн бололтой.


Л.Мөнхбаясгалангийн имиж

Хурц будалт, хурц асуултууд түүнд байдаг. “Шүүр унасан шулам” хоч нь энэ зураг авалтын дараа нэг их тод сонсогдоогүй байж мэднэ. Хэзээ ийм шулам байлаа даа. Эмэгтэйлэг юмаа, эмэгтэйлэг юм. Олон нийт түүний олон эмэгтэйлэг талстыг энэ агшнуудаас олж харсан. Хатуу ширүүн л гээд төсөөлчихсөн байсан байх шүү. Мэргэжлийн онцлог нь тийм юм.


Хийлч Дээгийгийн вкус

Маргаангүй сайхан бүсгүй гэж магтуулдаг болсоор удсан Дээгий. Түүний халуухан шинж чанар жил ирэх тусам тодорч нэмэгдэж байгаа нь юуных вэ? Характертай бүсгүй энэ удаад моделийн үүрэг гүйцэтгэсэн байна. Гэхдээ нэвтрүүлгийн хөтлөлт хийдэг халуухан дүр төрхөөс нь даруухан өөр Дээгий харагдаж байна.

Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (2)