Энэ жилийн хамгийн азтай хүн Э.Болор-Уянга!

Урлагийнхан нэг талаас азтай юм шиг нөгөө талаас азгүй ч юм шиг сонин тавилантай улс. Баяр ёслолын үеэр үргэлж бусдыг баярлуулсаар тардаг. Тэгвэл дуучин Э.Болор-Уянга энэ жилийн хамгийн азтай хүн болох нь тодорхой боллоо. Маргааш түүний “Ladie`s Summer Night” Vip тоглолт Corporate Hotel Cosmopolis Lounge-д болох юм. Охид бүсгүйчүүдийг догдлуулсан зуны халуухан үдэш заавал зургадугаар сарын 7-ны өдөр товлогдсон нь учиртай. Энэ өдөр Э.Болор-Уянгын төрсөн өдөр. Одоогоор Поп хатагтай Б.Сарантуяа л төрсөн өдрөөрөө нүсэр тоглолт хийж үзэгчдийг дасгаад байгаа. Залуу дуучид төрсөн өдөртөө тийм ч их ач холбогдол өгч баярт өдрөө фэнүүдтэйгээ тэмдэглэдэггүй. Э.Болор-Уянга залуу үеийнхнээсээ өөрөөр энэ өдөрт ач холбогдол өгсөн байна шүү. Төрсөн өдрөө ч хийнэ, фэнүүдтэйгээ ч уулзана, тоглолтонд даацтай уран бүтээлчид багтсан байна билээ. Тун онцгой үдшийг өнгөрүүлэх нь.

Э.Болор-Уянга өнгөрсөн жилийн зун бас “Энэ миний огторгуйд” цомгийн нээлт Vip тоглолтоо Ivy-д хийж байв. Энэ бүсгүйгээс жил бүрийн зун үзэгчид сюрприз хүлээдэг болох нь байна шүү. Маргаашийн тоглолтыг зорих гэж байгаа хүмүүст дуулгахад номин өнгө оролцуулсан болон дагнасан хувцас өмсөж ирэхийг дуучин бүсгүй санал болгосон байна. Сүүлийн үед төрсөн өдрүүд дресс код, ямар нэг сценартай болсон нь анзаарагдах болсон. Э. Болор-Уянгатай хамт зуны халуухан үдшийг халуухан өнгөрүүлэхэд нэг хоног үлдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    ишш бас нэг борлогдох гээд ядцан хямдхан амьтан
    2017 оны 06 сарын 13 | Хариулах
  • o
    Ereen daavuunuud omschihson yum huuhen be? Yamar muuhai bas hyamdhan huvtsas haragdaj bnaa zohitsol gej unendee alga
    2017 оны 06 сарын 09 | Хариулах
  • o
    Ereen daavuunuud omschihson yum huuhen be? Yamar muuhai bas hyamdhan huvtsas haragdaj bnaa zohitsol gej unendee alga
    2017 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин
    yamar hubtsas omsoo be medremjgui baij toglolt hiih geed baigaa yum uhaaraach
    2017 оны 06 сарын 08 | Хариулах
  • bold
    neereee yag unenuuiig helehed iim duuchin baidag gej suuliin ued meddeg bolood baina.. harin gamar dua duuldagiig ni eruusuuuuu medehgui yum... tegeed you tubes sonsood yzsen eruusuuu sonsoj baisan duu, eshul hit bolood olniig shuugiulaad basin duuu bish l baihiiiin.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • иргэн
    ТА ОЛОНД ТАНИГДСАН ДУУНААСАА ХЭЛЭЭЧ ХӨ, САНАДАГГГҮЙ ХӨ...... БАЯРЖАРГАЛ НЭГ УДАА ТОГ ТАСРАХ ҮЕЭР ФАКТАЛСАН ШҮҮ,ТГХЭЭР ТОГЛОЛТЫН ЧИНЬ ҮЕЭР ДОР ХАЯЖ 2 УДАА ТОГ ТАСРАХЫГ БОДООРОЙ, ХООЛОЙГОО ШАЛГУУЛ
    2017 оны 06 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025