Өргөст хэмх, улаан лоолийн салат эрүүл мэндэд хортой
2017/06/05

Хоол судлаачид нэгэн дүгнэлтэд хүрчээ: хүмүүсийн амтархан иддэг салат хоол боловсруулах эрхтэнд сөрөг нөлөө үзүүлж байна. Өргөст хэмх, улаан лоолийг цугт нь хэрэглэснээр хоол боловсруулах эрхтэнд багагүй сөрөг нөлөө үзүүлж байгааг судлаачид батлаад байна.

Учир нь энэ хоёр ногоог бие эрхтэн боловсруулахад харилцан адилгүй цаг зарцуулдагт гол шалтгаан оршино. Үүний үр дүнд ходоодонд ферментацын тэнцвэрт байдал алдагдаж, сахар, крахмалыг боловсруулах хэвийн үйл ажиллагаа доголдоход хүргэнэ. Тиймээс, энэ салатыг байнга идэх дуртай хүмүүсийн гэдэс дүүрэх, унгах, бие хавагнах зэрэг шинэ тэмдэг илэрдэг ажээ. Үүнээс гадна, уг салаттай дараах хоол хүнсийг хослуулж идэхгүй байхыг эрүүл хооллолтын судлаачид зөвлөж байна: махан, бяслагтай, талх, жүржийн шүүс, гадил болон сүү. Энэ төрлийн салат тамирчдын хоолны цэсэд байдаггүй бөгөөд хоол судлаачдын зөвлөснөөр сүү-гадилын коктейл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
 

Эх сурвалж: xopom.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин