2017 оны 06 дугаарсарын 03, 04-ний амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 111 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 503 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 21 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 2, мөргөлдсөн 12, онхолдсон 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна
Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3, зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна. Эдгээрийн 4 хүүхэд нь байрныхаа гадаа тоглож байсан.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг “Х-apartment” хотхоны замд T.Priusмаркийн автомашины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 12 настай Т-г мөргөж гэмтээсэн.
2. ЧД-ийн нутаг Баруун Сэлбийн гудамжинд T.Landcruiser-100маркийн автомашин нь H.Accent, T.Pruis-30, T.Pruis маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон, саатуулсан байна.
Орон нутагт:
Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг асфальтан замд Honda Insight маркийн автомашин онхолдож зорчигч 52 настай Б-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНААС ОРОН СУУЦ БОЛОН ГЭР ХОРООЛОЛ ДОТОРХ ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭЖ БАЙНА
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллындоторх замдцагт 20 км-ээсхэтрүүлэхгүйгээрявна” гэж заасан байдаг. Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байна.
МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолоочтээврийнхэрэгслийнхурдыгзөвшөөрөгдсөндээдхязгаарааставьхүртэлхувиархэтрүүлсэнбуюу хороолол доторх замд 30 км/ц хурдтай зорчсонболнэгсарынхөдөлмөрийнхөлснийдоодхэмжээнийарванхувьтайтэнцэххэмжээнийтөгрөгөөрторгохшийтгэлоногдуулна”, мөн тавиасдээшхувиархэтрүүлсэнбуюу 40 км/ц түүнээс дээш хурдтай зорчсон нэг сары нхөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулах” юм.
Иймээс хороолол доторх замын аюулгүй байдлыг хангах дараах зөвлөгөөг хүргэж байна.
• Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах,
• Автомашин ойртон ирж байгаа тохиолдолд гараас нь хөтлөх буюу тэврэх
• Автозамтай ойролцоо бага насны хүүхдийг толуулахгүй байх,
• Автомашины ард тоглож байгаа хүүхэд таны арын толинд сайн харагдахгүй учир хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрныг сайтар нягталсны дараа хөдлөх,
• Машинаа хөдөлгөхдөө ямар нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байх. /Тухайлбал: Гараараа даллах, утсаар ярих, яарч сандрах гэх мэт/
• Бага насны хүүхдүүд сониуч зантай хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас зогсож буй машины урд, ардаас гэнэт гүйж гарч ирэх аюултай тул хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА
Сэтгэгдэл байхгүй байна