Танилц: Олны танил хүмүүсийн үзэсгэлэнт дүү охид

Бид та бүхэнд энэ удаад олны танил биш хүмүүсийг танилцуулах гэж байна. Гэхдээ тэдний ах эгч нар олны танил нийгмийн нүүр царай болж яваа хүмүүс. Айлд нэг бөө, нэг солонгосд хараар ажиллаж яваа хүн, нэг архичин байдаг гэх шог хэллэгийг эерэгээр харах гээд үзье. Айлд нэг олны танил ч юм уу нийгэмд идэвхитэй карьер хөөж яваа хүн байдаг байх нь. Харин бусад нь ёстой номын даруу амьдрах. Гэхдээ мэдээж карьерист ах ч юм уу эгчийн буян байлгүй яахав. Энд бичигдсэн охид бүсгүйчүүд мэдлэг боловсрол, нас зүс өөр өөр авч царай төрхийн хувьд “үзэсгэлэнтэй сайхан” гэх тодотголд багтахаар байдлаараа ижил төстэй. 

Ч.Ганжавхлангийн дүү Ч.Ган-Инж 
“Шинэ ээж” фэйсбүүк хуудасны админ ийм дэгжин бүсгүй гэдгийг та мэдээгүй ч байж магадгүй. Нярай  хүүхдүүдэд зориулсан чанартай бүтээгдэхүүнийг сошиал хуудсаар дамжуулан танилцуулж худалдахдаа хүргэлттэй байдаг нь ээжүүдэд их таалагдаж байгаа. Ч.Ган-Инж өөрөө бол гал халуун сингл бүсгүй. БНСУ-д Ewha Womans University-г дүүргэсэн шинэ үеийн чадварлаг боловсон хүчин. Түүний ах Ч.Ганжавхлан “Лантуун дохио” ТББ, “Ид шидийн орон” төсөл гэхчлэн хүүхдэд чиглэсэн ажил түлхүү хийдэг гэгээлэг нэгэн. Охин дүү нь ч бас эцэстээ том компанид ажиллан яаж л бол яаж карьер хөөхөөр мэдлэгтэй авч хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажиллаж явна. Ч.Ган-Инж сошиал медиад ахаасаа дутахгүй олон дагагч фэнтэй. 

Х.Мөнгөнцэцэгийн дүү Х.Мөнхцацрал
Зохиолын дууны отгон гүнж Х.Мөнгөнцэцэг тоглолтоосоо хойш нам жим байх болсон. Авьяаслаг аятайхан төрхтэй бүсгүй сайн муу хэл аманд бишгүй өртөж олны танил од байхын зовлон жаргалыг ханатал эдэлж яваа. Харин Х.Мөнхцацрал бол отгон гүнжийн дүү охин. Энэ жил ЭМШУИС-ийг дүүргэсэн залуу боловсон хүчин. Эгчийнхээ зураг авалтанд хавчуулагдан монголжуу төрхтэй зураг сэлтээ авахуулчихсан гэж байгаа. Орчин цагийн охидод ховордож буй монголжуу төрх энэ охинд бас бий. Говь-Алтайн охин ингэж хотын бүсгүй болсон байна шүү. 

Асашёорюүгийн гэргийн дүү Б.Ихэрсувд 
“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч болсноор сайн муу хэл аманд ширүүхэн өртсөн энэ охин 18 настай. Асашёорюү Д.Дагвадоржийн гэргий Г.Тамирын эгчийн охин гэдэг нь “илрэхэд” бүр ч илүү олны сонирхлыг татаж байв. Охин дунд сургуулиа дүүргэн АНУ-г зорьж боловсрол эзэмшиж буй юм билээ. Характертай өөрийнхөөрөө гэх үнэлгээг Рокит Бэй шүүгчээс авсан Б.Ихэрсувд цаашдаа жижигхэн хөгжимтэйгөө дуулж хуурдах эсэхийг цаг хугацаа шийдэх биз. Г.Тамир эгчтэйгээ тун төстэй түүнийг эгчийнхээ тавиланг давталгүй сайхан амьдраасай гэж хүмүүс санаа зовинож байна гэсэн. Сайхан төрөх хэцүү, төрөхгүй байх ч хэцүү хорвоо. 

“Киви” Укагийн дүү Д.Уранзаяа 
Хотын хөгжмийн стилийг яг таг барьж аван шуугиулж яваа Ука хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан. Харин энэ бүсгүй бол түүний дүү Д.Уранзаяа. Сошиал маркетингийг өөр дээрээ тултал хийсэн бүсгүй рекламанд уригдах нь энүүхэнд. За тэгээд томоохон шоу арга хэмжээний урилга бол тасралтгүй ирээстэй. Телевизэд хөтлөгч хийдэг гэхээр нийгмийн идэвхи өндөр байгаа биз. Эгчийнхээ нэрээр анх олонд танигдсан нь үнэн. Харин одоо бол Уранзаяа гэхэд хүмүүс мэдэхээр болж. Боксчин Н.Төгсцогттой амьдарч байсан гэдгээрээ бас л мэдээний сэдэв болж байсан бүсгүй ер нь гэрлэлтээ олны танил хүнтэй хийх “хобби”-той гэмээр. Энэ удаад эрхэм гишүүн Э.Энхбаярын хүү Э.Мөнхсүлдтэй олны нүднээс эмээлгүй ил цагаан болзож байгаа.  

Д.Сэргэлэн
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • arai arai
    ter chin hamaatniih n ah ni shde bas l aimar shaah yumaaa
    2017 оны 06 сарын 27
  • иргэн
    Ганжавхлан, Ган-Инж нарын ээж нь Шийлэгтэй цуг авлига авсан гэж шалгагдаж буй ЭМЯны торийн нарийн асан Г. Ганчимэг юм. Эх нь булингартай бол адаг нь ч ялгаагуй.
    2017 оны 06 сарын 11 | Хариулах
  • Uranzayag medne
    Uranzaya 2 jiliin umnu negen companid zahirliin tuslahaar heden sar ajillahdaa zahiraltaigaa yavaldaj bsn shu dee.. 1970 onii E... gdg hun bdg daa. Joloochiig ni ahaa gecheed zahiraltai ni yavdag bsn shu dee bid mednee
    2017 оны 06 сарын 10 | Хариулах
    • arai arai
      ter chin hamaatniih n ah ni shde bas l aimar shaah yumaaa
      2017 оны 06 сарын 27
  • Зочин
    Ганжавхлангын дуу нь ухаантай юм бичхээс цаашгуй хеерхен харагдах гээд ядцан охин.
    2017 оны 06 сарын 09 | Хариулах
  • zochin
    taaz n teeeer door uu, boginohoon hultei pagdaisan yum bgaz. amidaara 1 metr 40 baihaa. yooy uuriiguu aimar ih yumand bodtson yum bdiishd
    2017 оны 06 сарын 08
  • Zochin
    Uranzaya yag mori shig urt tseejtei huuhen baina
    2017 оны 06 сарын 06 | Хариулах
    • zochin
      taaz n teeeer door uu, boginohoon hultei pagdaisan yum bgaz. amidaara 1 metr 40 baihaa. yooy uuriiguu aimar ih yumand bodtson yum bdiishd
      2017 оны 06 сарын 08
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025