Сүхбаатарын талбайгаас дэлхийн 100 оронд дамжуулж байна

Дэлхийн шилдэгүүд цуглаж буй FIBA 3х3 Ulaanbaatar Challeger тэмцээний эхний өдрийн тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө. Баг тус бүр хэсэгтээ 2 тоглолтыг хийж маргааш хэсгийн сүүлийн тоглолт болон хасагдах шатны болон шигшээ тоглолтууд явагдана.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Гранпри тэмцээн Монгол улсад анх удаа болж байна. Монголын сагсан бөмбөгийн үндэсний холбоо, Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд 12 орны баг оролцож буй. Сүхбаатарын талбайд болж буй тус тэмцээнд Серб, Словени, Бразил, Испани, Голланд, Австрали, Япон, БНАСАУ, Франц, Чех, ОХУ-ын шилдэг багууд дээр зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас дөрвөн баг багтсан. Өчигдөр хэсгийн тоглолт болсон бол өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болно.

Тэмцээнийг дэлхийн 100 гаруй оронд шууд дамжуулж байгаа бөгөөд Сүхбаатарын талбайд өндөр хурдны интернетийг холбож, 468 хүний суудалтай талбайг засаад байна. Энэхүү тэмцээнээс шилдэг хоёр баг ирэх долоодугаар сард Японд болох “FIBA 3x3 World Tour”-д оролцох эрхийг авах юм.

Д.Сүхбаатарын талбайд болж буй 'FIBA 3х3 Ulaanbaatar Challeger' тэмцээн 12.00 цагаас эхэлнэ. 

Эх сурвалж: News.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025