12 настай охиын гайхалтай үзүүлбэр шүүгчдийг алмайрууллаа

"Авьяаслаг Америкчууд" шоуны шүүгчдийн сэтгэлд нийцэж, тэднийг алмайруулсан үзүүлбэр үзүүлнэ гэдэг тийм ч амаргүй. Тэр тусмаа шоуны хамгийн чухал, хамгийн ховор тохиодог "Алтан хонх" -ыг шүүгчдийн нэгээр даруулах бол оролцогчдын хувьд мөрөөдөл биеллээ гэсэн үг. Тэгвэл Оклохома мужийн оршин суугч 12 настай бяцхан охин шүүгчдийг төдийгүй олон сая үзэгчдийг байлдан дагуулж чаджээ. Түүнийг Дарси Линн гэдэг бөгөөд тэрээр амаа хөдөлгөлгүй хүүхэлдэй удирддаг авьяастай юм. Энэ төрлийн үзүүлбэр үзүүлдэг хүнийг винтроликюст /ventriloquist/ гэж нэрлэдэг. Ингээд та бүхэн бяцхан Дарсигийн бичлэгийг хүлээн авч үзнэ үү. Мөн сонирхуулахад "Авьяаслаг Америкчууд" шоуны хоёрдугаар улирал буюу 2007 онд винтроликюст буюу амаа хөдөлгөлгүй хүүхэлдэй удирдаж ярьдаг оролцогч түрүүлж байсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025