Их аварга Хакухо Даваажаргал 500 хүүхдэд бэлэг өгч баярлуулав

Мэргэжлийн Сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо Даваажаргал Эх үрсийн баярыг тохиолдуулан зорилтот бүлгийн 500 хүүхдэд бэлэг гардуулж, амжилт хүсэн баярын мэнд хүргэв. Тэрбээр эх орондоо долоо хоногийн хугацаатай ирсэн бөгөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн зохиол "Хөхөө Намжил" домгоос сэдэвлэсэн дуурийн тоглолтын үеэр бэлэг гардуулсан байна.

Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн зохиол “Хөхөө Намжил” хүүхдийн сонгодог урлагийн бүтээлийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан асрамжийн төвд амьдарч буй хүүхдэд үзүүлсэн юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлалийг урлаг соёлоор дамжуулан хүргэх зорилгоор хүүхдүүдэд Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн эл дуурийг үзүүлж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театраар зочлуулжээ.

Энэ үеэр Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нийт гишүүд хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 23 байгууллагын 33 асрамж халамжийн төвд 1012 хүүхэд өсч хүмүүжиж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025