Ломбард дээрэмдсэн хэрэг гарчээ

СХД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах  “***”  ломбарданд 2017.05.20-нд нүүрэндээ багтай гурван залуу орж тус барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ө-ийн амь биед аюултай хүч хэрэглэж гар, хөлийг скочдон сейфэнд байсан үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг дээрэмдсэн байна. Хэргийг  СБД-ийн 12-р хороонд оршин суух 1993 онд төрсөн Т гэгч үйлдсэнийг СБД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025