Олон хүн бэртсэн зам тээврийн ноцтой ослууд гарчээ
2017/05/30

2017 оны 05 дугаар сарын 29-ний Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 340 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 25 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, унадаг дугуйтай холбоотой осол 1, онхолдсон 2, мөргөлдсөн 13 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна.  

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. 

Тухайлбал:

1.  СХД-ийн нутаг Баянхошууны замд амины H.Dutro  маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож H.Sonata-6, T.Pruis-20, Honda HRV, T.Mark2, T.Vitz зэрэг автомашинуудыг мөргөж жолооч, зорчигч нарын 6 хүн гэмтсэн. 

2. СБД-ийн нутаг Долоон буудлын замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь Zil-130, T.Prius-20, Daewoo BS-106 маркийн автомашинуудтай мөргөлдөж 3 хүн гэмтсэн хэргүүдийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. 

Нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 22-оос эхлэн “Шөнийн эргүүл”-үүд үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд өдөр бүр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа юм.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • иргэн
    7-н буудал хавиар согтуу болон үнэмлэхгүй жолооч нар маш их байдаг. Даанч тэр хавийн цагдаа нартайгаа найзлаад хуулийг бол уландаа гишгэх шиг болдог доо.
    2017 оны 05 сарын 30 | Хариулах
Сонин хачин