Зурхай: Таны сэтгэлийн илч орчны хүмүүсийн тав тухыг хангана
2017/05/29

Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр амьдрал ахуйдаа ажил хэрэгч байх нь. Итгэл бол таны ялгарах тал. Найз нөхөд танилууддаа амьдралд хэрэглэж болох ашигтай зүйлс бүтээж гайхуулна. Таны энэ үйл ажиллагаа бусад амьдрал ахуйгаа өөд нь татах, зохион байгуулахад тусална.

Үхэр - (4/20-5/20)
Амьдралын шинэ нэгэн үе эхлэх өдөр. Та өөрийн амьдралын шинэ үеийг сэтгэл дүүрэн баяртай угтан авна. Бүх ажлаа ирэх долоо хоног болтол хойшлуул. Одоогоор ажил хэргийн горимдоо орж чадахгүй учир нь таны хувийн амьдрал илүүтэйгээр чухал байна.

Ихэр - (5/21-6/21)
Юу ч эрхэлсэн амжилтад хүрч чадна. Олонх нь шинжлэх ухааны салбарт амжилт олно. Нэр хүнд бүхий шалгаруулалтад өөрийн бүтээлээ оролцуулах сайхан боломж гарна. Албан тушаал өсөх, цаашдын алхамаа бод. Хувиараа хөдөлмөр эрхлэх бодлоо бүү хойш тавь.

Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр гэнэтийн таагүй мэдээ хүлээн авахдаа бэлэн бай. Эмэгтэйчүүд энэ өдөр хоёр өөр үзэлтэй ойр дотны хүмүүсээ хооронд нь эвлэрүүлэх гэж гүйх болно. Цэвэр агаарт ихээхэн цагийг өнгөрүүлэхийг хичээ. Үнэт зүйл, баримт бичгээ алдах нигууртай байна.

Арслан - (7/23-8/22)
Үнэнийг олж мэднэ. Өөрийнхөө ганцаардаж байгааг ойлгоно. Найз нөхдийнхөө дунд орж санаа бодлоо солилц. Элдэв муу зүйлд орооцолдохоос болгоомжил. Та хайртай хүнийхээ сул ба давуу чанарыг ухаалгаар хүлээн авна. Эрх чөлөөтэй байх, эсвэл хайрлуулах хоёрын аль нь дээр вэ гэсэн шийдвэр гаргахад хүрнэ. Санаа зовох асуудал их байна. Буруу ташаа мэдээлэл, уулзалт, утасны яриа зэргээс болж асуудал бий болно.

Охин - (8/23-9/22)
Өнөөдөр тун уйтгартай өнгөрөх нь. Өөрийнхөө сул талыг өөгшүүлснээс таны дотоод мөн чанар илрэн гарч ирнэ. Танд тааламжгүй ханддаг хүмүүстэй бүү харьц. Ойр дотнынхондоо ч бүү зов. Үл ойлгогдох жигтэй хачин байдал тань танд эвгүй байдал авчирна. Санхүүдээ хянамгай хандахгүй бол мөнгө хаягдах, хулгайлагдах эрсдэл гарна.

Жинлүүр - (9/23-10/22)
Энэ ордны олон хүн өгөөмөр, энэрэнгүй сэтгэлтэй, өрөвч байж, хүмүүстэй хэл амаа ололцож чадна. Таны сэтгэлийн илч орчны хүмүүсийн тав тухыг хангана. Тийм болохоор хүмүүс түүн рүү татагдана. Бусад хүмүүсээс хариу үйлдэл хүлээлгүй, сэтгэгдэл, өсөн нэмэгдэж буй эрч хүчээсээ дотнын хүмүүстэйгээ хуваалцаж, болж буй бүхнээс гүн утга учир олж чадна.

Хилэнц - (10/23-11/21)
Эрч хүч буурч магадгүй өдөр болно. Зүрх судасны системийн өвчтэй хүмүүсийн бие тавгүйтэж болзошгүй. Амьсгалын дасгал хийж зүрх судасны системийн эмчилгээг хийлгэвэл зохино. Гол бүх зүйлийн хэм хэмжээг тохируулахыг од эрхэс зөвлөж байна.

Нум - (11/22-12/21)
Энэ өдөр та алдар нэр, эд баялгийн аль нэгийг сонгох сонголт хийнэ. Та алдар нэрийг сонгох болно. Дотны хүмүүсийнхээ сонирхол хүсэл мөрөөдөлд анхаарал тавь. Тэдэнд өөрийн өгөөмөр өрөвч зангаа харуул. Олонх нь амьдралаа эрс өөрчилж удаан хуримтлагдсан асуудлуудаа шийдвэрлэнэ. Авлагаа нэхвэл хялбархан тооцоо дуусгах боломжтой.

Матар - (12/22-1/19)
Олон сайхан уулзалтууд болно. Мөн олны өмнө үг хэлнэ. Энэ нь танд ажил хэргийн нөхөрсөг олон хэлхээ холбоо тогтооход туслана. Биеэ авч явах талдаа анхаар. Хэлэх үгээ бодож хэл. Идэвхитэй амьдрал, хөнгөн, найрсаг уур амьсгал, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг авчирна.

Хумх - (1/20-2/18)
Хувийн харилцаанд хүнд өдөр. Материаллаг байдалтай холбоотой таагүй явдлууд учрах магадлалтай. Үүнээс гадна харьцааны соёл муутай хүмүүс тантай дотносохыг оролдоно. Хувийн амьдралдаа уян хатан байж буулт хийж сур. Тэгвэл харьцаа тань илүү нийтэч болно.

Загас - (2/19-3/20)
Өнөөдөр үйлдвэрлэлээ өргөтгөх, гадаадад шинэ салбараа байгуулах, улс орныхоо янз бүрийн өнцөгт өөрийн байгууллагын төлөөлөгчийн газраа нээхэд тохиромжтой өдөр. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах бүх нөхцөлүүдийг өөртөө хангаж байна. Гэхдээ үүнийг хамгийн богино хугацаанд ихээхэн хүч хөрөнгө хаяад ч хамаагүй гүйцэтгэхийг зөвлөж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин