”Мазаалай цом- 2017” хоёр дахь жилдээ зохион байгуулагдана

Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой "Мазаалай цом 2017" тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах "Mazaalai cup 2017" бартаат замын тэмцээн 2017 оны 6 сарын 3, 4-ны 09:00 цагт "Морингийн даваа"-нд зохион байгуулагдах юм.


Тус тэмцээн:

·         Сонирхогчийн ангилал буюу ТR1

·         Мэргэжлийн ангилал буюу ТR3

·         Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6

·         UTV ангилал гэсэн 4 ангиллаар зохиогдоно.

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилал

Тэмцээний хоёр дахь өдөр  Мэргэжлийн ангилал болон Truck ангилал уралдах юм.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine village” хотхон,  байнгын ивээн тэтгэгч Ardeca Lubricants, "Татах Хүч Моторс" ХХК, EFS бренд, "XTR WINCH",  хамтран зохион байгуулагчаар “Зөв Монгол” ТББ, Цагдаагийн ерөнхий газар тус тус ажиллаж байна.

Бид тэмцээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025