Нара ”Төрийн Төлөө Иргэд” хөдөлгөөн өрнүүлжээ

Дуучин Нара буюу М.Нарантуяа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр "Төрийн Төлөө Иргэд" хөдөлгөөнийг үүсгэж, ерөнхийлөгчийн сонгуулийг угтан "Танья, Мэдье, Сонгоё" уриатай сошиал санаачлагыг гаргажээ. Энэхүү санаачлага нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хэн нь хэн бэ гэдгийг бодитой мэдээлэл авч, таних зорилготой юм байна. Энэхүү санаачлагынхаа хүрээнд тэрбээр дөрвөн зүйлийг гол шалгуураа болгосон бөгөөд уг саналаа МАН, МАХН, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт өөрийн биеэр хүргэж өгчээ. 



Тэрбээр энэ талаараа "Санаачлагынхаа хариуг маргааш буюу нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авах үеэр амаар болон бичгээр хүлээн авах хүсэлтээ илгээсэн. Саналд нэр дэвшигчдээс нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт гэр бүл, гуравдугаарт хөрөнгө орлогын мэдүүлэг, дөрөвдүгээрт гэмт хэрэг, зөрчилтэй эсэх мэдээллээ ард түмэнд үнэн зөвөөр тайлагнахыг хүссэн" хэмээн ярьсан юм. 
Мөн М.Нара ард иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас энэхүү санаачлагыг дэмжин оролцохыг уриаллаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • ЗОЧИН
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 05 сарын 31 | Хариулах
  • Тиймээ
    Монгол Улсын Төрийн тэргүүний босго өндөр байх ёстой хэн дуртай нь гардаг бус хэн мэдлэгтэй ухаантай нь гарах ёстой Мөн ноён нуруутай байх ёстой нэг зүйл дээрээ тууштай байх !!! Миний бодлоор Энхболд Ёрөнхийлөгч ах маань амны бэлгээс ашдын билэг
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • Zoogii
    zowshtee bidnii toloo sanaachlaga gargaad bn bid l demjih heregtei
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • Zoogii
    zowshtee bidnii toloo sanaachlaga gargaad bn bid l demjih heregtei
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин
    Санаа нь их л зөв юм гэхдээ нөгөөдүүл нь хүлээж авах болуудаа?
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Монгол Улсын мянга мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон сайхан бүсгүй Хүчтэй байгаарай амжилт Ард түмэнд төрийн тэргүүлэгч хүн ямар байхыг хэлж өгч байдаг бид мөн ямар байх ёстойг хэлж өгдөгт маш ихээр талрхдаг гүү
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин
    medrel
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025