Энэ цаг мөчөөс эхлэн топ модель Д.Пүрэвсүрэн шинэ тодотгол, шинэ албатай болсон. СУИС төгссөн тайз дэлгэцэнд аль алинд нь дүр бүтээж явсан бас ч үгүй хоосонгүй бүсгүй саяхан тайзны хөтлөлт хийсэн. Хийх хийхдээ хувцаслалт, гадаад имиж бүрдүүлэлт, гоо зүй тал дээрээ ёстой тултал ажилласан харагдана лээ. Хит болсон олон хөтлөгч бүсгүйчүүд байдаг ч “Синема Авардс”-д Пүүжээ шилэгдсэн нь шинэ содон зүйл байлаа. Топ Э.Одгэрэлийг бодвол арай ойлгомжтой ярьдаг бүсгүйг алдаа хийх эсэх дээр хүмүүс бараг мөрий тавьж байсан. Тэр нэг ч алдалгүй өөрт оногдсон хэсгээ яг таг хөтөлж ёслолын арга хэмжээг амжилттай дуусгасан. Хөтлөгч хүн зөвхөн хэл ярианы бядтай байхаас гадна хэн хүнээс илүү үзэсгэлэн төгс, гоо сайхан байх ёстой гэсэн стандартыг модель бүсгүй тогтоов. Харин салбарынхан нь түүнд тийм ч таатай хандахгүй байгаа. Аанай л сургуульд нь сураагүй, мэргэжлийн бус, чадваргүй байж баян нөхрөөрөө бярдаж хоолыг нь булаах нь гэх айдаст автав уу. Пүүжээгийн хэлний бядыг хүчрэх ч гадаад үзэмж, бас бус зүйлээрээ барах бас хэцүү л дээ.


Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (15)