“Нийслэл хүү” дэлхийн бүх нэвтрүүлгийн төсөлд багтжээ

Хотжилт хурдацтай явагдаж, үндэсний соёл уламжлал гээч зүйл мартагдах шахсан өнөө үед үзэгчдэд түүх, заншлаа сэргээн сануулах нэвтрүүлгүүд телезизээр хуруу дарам цөөхөн гарч байна. Тэдний нэг бол С1 телевизийн “Нийслэл хүү” нэвтрүүлэг билээ.

Тус нэвтрүүлэг орчин үеийн хотын хүүхэд, залуус их хэрэгтэй. Тэр ч утгаараа хүүхэд, залуусын үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болж чадсан. Учир нь нэвтрүүлгийг бэлтгэхдээ хөтлөгч малчин өрхөөр зочилж, тэдний амьдрад ахуйтай танилцах зууртаа малчдын зан үйл, ажилд гар бие оролцож, сурсан зүйлээ энгийн үгээр үзэгчдэд тайлбарладаг. Үүгээрээ залууст нүүдэлчин соёл уламжлалын талаар танин мэдэхүйн мэдлэг олгодог онцлогтой.

Хотын хүүгийн нэвтрүүлэг долоо хоног бүрийн баасан гарагт С1 телевизэээр цацагдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Нийслэл хүү өнгөрсөн хугацаанд нийтдээ 8000 гаруй км замыг туулж, 50 гаруй айлын аж амьдрал, нүүдэлчин соёл уламжлалтай танилцсан байна.

Нийслэл хүү шиг хотын төвд дулаан байранд төрж өссөн олон залуус бий. Тэдэнд хөдөөгийн малчдын амьдрал ахуйн талаарх ойлголт тун ядмаг гэхэд хилсдэхгүй. Ямартаа л тугал барьж зургаа авахуулсан нэгэн охин “Хөөрхөн ботго байгаа биз” хэмээн цахим хуудастаа нийтэлж, учир мэдэх хүмүүсийн шүүмлжлэлийн бай болох билээ.

Тэгвэл тус нэвтрүүлгийг тойрсон нэгэн сайхан мэдээ сонсогдлоо. Учир юу гэвэл, энэ сарын эхээр С1 телевизийн “Нийслэл хүү” нэвтрүүлэг БНСУ-ын үндэсний суваг болох MBC телевизтэй хамтран дэлхийн бүх нэвтрүүлгүүд төслийн эхний дугаарыг бэлтгэжээ.

Нэвтрүүлгийн зураг авалтыг Монголын говьд хийсэн байна. Тус нэвтрүүлэгт Нийслэл хүүтэй хамт БНСУ-ын хошин урлагийн алдартай гурван залуу жүжигчин оролуож, говь нутгийн малчин өрхийн аж амьдралтай танилцсан байна.

Тэдний туулсан сонирхолтой аялал бүхий нэвтрүүлэг тавдугаар сарын 28-ны өдөр 19 цагаас С1 телевизээр цацагдах юм байна.

Дашрамд дурдахад, Жуулчдын Монголыг сонгох хөшүүрэг нь зэрлэг онгон дагшин байгалиас гадна нүүдэлчин ахуй. Энэхүү мэдээллийг тэд цахим орчин дахь зураглал, нэвтрүүлэг, википедиад байршсан хэдэн өгүүлбэрээс л авч буй. Харин Монгол орны жуулчлалын бүсүүдийг харуулсан бичлэг, адал явдлыг илтгэсэн энэ мэт цуврал нэвтрүүлгүүд олноор бүтээгдэх нь жуулчдыг татахад нөлөөлөх нь дамжиггүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025