Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад унадаг дугуй бэлэглэлээ

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын ажлын албанаас тус Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эргүүл хөтөлбөрийн хүрээнд" унадаг дугуй бэлэглэлээ. Дугуй бэлэглэх арга хэмжээ 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 11:40 цагт Сүхбаатарын талбайд болох үеэр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат, Тамгын газрын дарга Н.Энхболд, нарийн бичгийн дарга Д.Азжаргал, Giant mongolia ХХК-ний төлөөлөгч Монгол улсын гавъяат тамирчин, дасгалжуулагч Ж.Өлзий-Орших мөн тус цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчид оролцлоо. Дугуйт эргүүл нь дулааны улиралд гэмт хэрэг,зөрчил гарч болзошгүй эмзэг цэг, газруудад ажиллахаас гадна иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025