GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ ДАХИЖ ТАНЫХАА НУЛИМСЫГ ҮЗЭХГҮЙ

"Би бол ижий амьтай хүн. Намайг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байх гурван сарын хугацаанд хамгийн их зовж шаналсан хүн бол ээж минь . Би хоригдож байхдаа ээжтэйгээ утсаар ярихаар залгахад ээж минь үг ч дуугарч чадахгүй уйлж байсан. Ээжийнхээ нулимсыг үзсэн тэр цаг үеийг дурсахад хэцүү байгаа ч би дотроо ахиж алдахгүй дээ гэж хатуу амласан юм." 

"Guys 666" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралын фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн видеог товчилвол ийм байна. Мөнхийн эрх чөлөөгөө түр зуурын солиорлоор сольж "бүгдийг" алдсан залуус Монгол Улсад 70 гаруй мянга байдаг гэх. Хэдий статистик тоо мэт боловч "цагаан тахал"  70 мянган залууг "идэж" байна. Улаанбаатар хотод нэг шөнийн дотор 50  сая орчим төгрөгийн хар тамхины худалдаа явагддаг тухай тоо баримтыг ч хууль хяналтын байгууллага гаргажээ. Хар тамхины худалдаачдын бай хэн бэ? Мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхэмүүдийн үр хүүхдүүд байдаг. Учир нь тэд санхүүгийн хувьд бэрхшээлгүй байхаас гадна муугаар бодоход  хууль хяналтын байгууллагаас асуудал багатай ангижирахад нөлөө бүхий эцэг эхчүүд нь том "хамгаалалт" болдог байна.Хамгийн сүүлд болсон хар тамхитай холбоотой харамсмаар хэрэг,  энэ хэргийн холбогчдогчид ч үүнийг баталдаг юм.

Монгол дахь  хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд онц ноцтой нөлөөлөх хэмжээнд нэгэнт хүрсэн” гэдгийг ч Х.Бат-Ундрал ахин дахин тодотгож хэлж байсан юм. Түүнд  2016 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс “Хоёр жилийн тэнэсэн” ял оноосон гэнэ. Х.Бат-Ундрал өөрийнхөө зүгээс хар тамхины эсрэг хийж чадах бүх ажлыг санаачлан эхлүүлж ээж, гэр бүл, найз нөхөд, хорин жил хамт байгаа хамтлагийн гурван найз, ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлнэ гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • erdenee
    Сайн байна алдаж болно ухаарч чадна гэдэг амжилт. Ээжийгээ баярлуулаарай миний дуу тэр аюулт хороос хол байж. Бусдад бас сэрэмж болоорой!
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин
    Хар тамхинаас болж хүүгийнхээ овгийг солисон хэрэг түүх байдаг санагдана
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • zochin
    uxaarch chadsan bas busdiigaa gsn setgeltei zaluu baina. Xar tamxi awch chadax xumuus xer olon bilee niigmiin deed dawxargiixand anxaaral xanduulmaar yumaa
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин
    Хар тамхийг хэрэглэсэн нь түүний хамгийн том алдаа байсан харин одоо энийг харж яваа залуус эрх дархатнууд үүнийг ойлгон жигших хэрэгтэй. Хүүгийнхээ охиныхоо хаана юу хийж явааг эх оронч хүн бүхний л мэдэх зүйл биз.
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • baagii
    Mongotei ailiin huuhduud mongoor oo togolj biahgui yu muusain hulgaichuud. Aav eej taniltai tsagdaad barigdsan ch multarch chadhaar ulsuud yahav dee. Ami nasaar aa hohirool duusah biz
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • sss
    Manai odo uyeiin toloolol bolson zaluuchud har tamhiig yor ni ih omooroh bolj. Ene chine tiim hortoi zuil bish Europe iin ornuudad baga hemjeegeer hereglehiig zovshoordog manaihan surjigneh yum ntr gj sonin sonin yum ih yarih boljdee
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • gh
    saruul uhaanaa aldan tgj narigah goe l baidag yum baihdaa gaihaad baih yum
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025