“UBS” телевизийн “Universe Best Songs” тэмцээний анхны дугаарын оролцогчид одоо бараг л ардчилалын алтан хараацай, партизанууд гэдэг шиг нэр хүндтэй юмдаг уу даа. Тэрнээс хойш тэмцээний нэр хүнд хэрхэн доошилж, оролцогчид хэрхэн суларсныг ярих юм биш. Б.Солонго анхны алтан хараацайнуудын нэг, шаггүй хүчтэй өрсөлдөгч байв. Өвөрмөц төрхтэйн дээр хоолойны цараа муугүй жаахан охиныг аль хэдийнэ ээж болсон байсанд хүмүүс гайхаж цөхсөн. Бас болоогүй ээ хамтын амьдралдаа цэг тавьж дараагийн залуугаа мөн л урлагийн тогооноос сонгосон гэхчлэн үе үе хэвлэлийн хуудаснаа залардаг бүсгүй. Ингэхэд түүнийг тун ч ааширхуу, хэг ёгхийсэн гэж хүмүүс шивэр авир хийдэг. Тэмцээн болсноос хойш хичнээн ч жил өнгөрөв, цойлон од болж чадахгүй байгаа нь характертай нь холбоотой гэх хүмүүс ч байдаг юм билээ. Гэсэн ч телевизийн буян, урлагийн хаялга байна даа, Солонгыг зүгээр ингээд явж байсан ч танина шүү дээ.


Сэтгэгдэл байхгүй байна