Цагдаагийн алба хаагчдын дунд ”Олс таталт-2017” аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо

Цагдаагийн байгууллагын 96 жилийн ой, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойг угтаж Цагдаагийн байгуулагын алба хаагчдын дунд "Олс таталт-2017" аварга шалгаруулах тэмцээнийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1,2 дугаар хэлтсээс Хүч спорт хороотой хамтран 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хүч спорт хорооны зааланд зохион байгууллаа. Уг тэмцээнд аймаг, нийслэлийн цагдаагийн 20 газар хэлтсийн баг тамирчид авхаалж самбаагаа сорин оролцож 1 дүгээр байранд Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын 1 дүгээр газар, 2 дугаар байранд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс, 3 дугаар байранд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 3 дугаар газар тус тус шалгарч өргөмжлөл, медалиар шагнагдав.Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025