Монгол улсын нийслэлийн төв талбай НЗДТГ-ын гадна талд ил задгай бие зассан гадаад улсын иргэдийн талаарх мэдээлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж уг иргэдийг олж тогтоон захиргааны хэрэг бүртгэл хийж шүүхэд шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс дээрх иргэдийн иргэдийн материалыг хянаж хэлэлцээд захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлд заасны дагуу тус бүрийг нь 15000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Зөрчил гаргагчид тухайн өдөр "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн бөгөөд хэлмэрч хөтөчгүй явж байсан тул бие засах газар олж чадаагүй.Бид өөрсдийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж Монголын ард түмнээс уучлалт гуйж байгааг минь дамжуулж өгнө үү гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна