Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар 320 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ

​​​​​​​2017 оны 05 дугаарсарын 23-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн байна. 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Тухайлбал:

ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 9 настай М-г мөргөж гэмтээгээд гэрт нь хүргэж өгөөд явсан.
Орон нутагт:

Увс аймгийн Түргэн сумын нутаг Рашаант гэх газар асфальтан замд ВАЗ-21099 маркийн К жолоочтой автомашин онхолдож зорчигч М,Б нарын 2 хүний амь нас хохирсон хэргийг Увс аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.


ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025