“Toyota land-76” маркийн цоо шинэ 3 автомашин бэлэглэлээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ны зүгээс Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт тасгийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгцээнд “Toyota Ланд-76” маркийн цоо шинэ 3 ширхэг автомашиныг түлхүүрийг гардуулан өглөө. 


Уг ажиллагаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ны Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд, “Гашуун Сухайт автозам” ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуй албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатар , Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч М.Отгонжаргал нар болон бусад алба хаагчид оролцлоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025