Ариана Грандэ эмгэнэл илэрхийллээ

Манчестер Аренад болсон дэлбэрэлтийн улмаас 19 хүн нас барж 59 хүн хүнд бэртсэн. Тэд дуучин Ариана Грандэгийн тоглолтыг үзээд цэнгэлдэхээс гарахаар явж байсан хөгжөөн дэмжигчид, фэнүүд  байсан бөгөөд бага насны хүүхэд маш их байжээ. Энэ явдлын дараа дуучин бүсгүй маань өөрийн твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэлээ илэрхийлсэн байна. Тэрээр "Сэтгэл эмтэрч байна. Чин сэтгэлээсээ та бүхнээс уучлалт гуйж харамсаж байна. Надад хэлэх ч үг олдохгүй байна" гэжээ.

Мөн түүний менежер Скүүтэр Браун дэлбэрэлтэд өртсөн хүмүүс, тэдний ар гэрийнхэнд хандан мэдэгдэл хийж хэргийн газар ажилласан шуурхай албаныханд мөн талархлаа илэрхийлжээ.

"Өнөөдөр бид их уй гашууд автлаа. Энэ утгагүй халдлагын золиос болсон иргэд тэдний гэр бүлийнхэнд ямар их гашуудаж байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Бид энэ хулчгар хэргийн золиос болсон бяцхан хүүхдүүд, гэр бүлийн үнэт гишүүдийн төлөө эмгэнэн гашуудаж байна. Аюулын өөдөөс сөрж олон хүний амийг аврахаар ажилласан Манчестер хотын аврах албаны ажилтнуудад баярласан талархсанаа илэрхийлж байна. Бид та бүхнээс амиа алдсан хүмүүс, тэдний гэр бүлийнхэн болон өвдөж шархалсан хүн бүрийн төлөө чин сэтгэлээсээ залбирч тэднийг ивээлдээ авахыг гуйж байна" хэмээн Браун мэдэгдэлдээ бичсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025