”Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг өнөөдөр шүүнэ
2017/05/22

“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг өнөөдөр шүүнэ. Тодруулбал, шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд 13.30 цагаас болох юм. 

Тэрбээр Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн юм.

Тэгвэл уг хэргийг шалгах явцад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Учир нь тэрбээр гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин