Төрсөн охиноо хүчиндсэн эцэгт ял оноолоо
2017/05/17

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас онц хүнд гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэний дагуу шүүхээс тухайн хэргүүдэд ял оноожээ. Тодруулж хэлбэл, яллагдагч Х нь давтан үйлдлээр 2014 оноос 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд удаа дараа өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй хохирогч М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэн удаа дараа хүчиндсэн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийнПрокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнбайна. Хэргийг тус дүүргийн Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 16-нд буюу өчигдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож 15 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээршийдвэрлэсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • zochin
    Huuli changaraad sain bn shu!!
    2017 оны 05 сарын 22 | Хариулах
Сонин хачин